Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байгаа аж. Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил энэ сарын … Continue reading Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ